Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганы үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар хоорондоо маргалдсан. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зүгээс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг авлигач прокурорыг өмөөрсөн, булааж авсан газар дээр нь барилга барьсан гэх агуулгыг хөндсөн.
Эл асуудлыг өнөөдрийн сонсголын үеэр О.Цогтгэрэл гишүүн "Б.Энхбаяр сайд өнгөрсөн долоо хоногт намайг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын булааж авсан газар дээр барилга барьсан гэж хэлсэн. Та энд хариулт өгөөч. Ийм зүйл болсон юм уу" хэмээн Ерөнхий прокурор асан Д.Дорлигжаваас тодруулахад тэрбээр "Энэ худлаа шүү. Юмаа нягталж байж хэлээрэй. Энэ үгээ буцааж авч, уучлал гуйх хэрэгтэй" гэв.