Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.04/ Төрийн ордонд үргэлжилж байна. Жижиг "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна. Энэ үеэр тус компанийн худалдан авалтын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаарх дүгнэлтээ шинжээч танилцууллаа. Тодруулбал, 2013-2022 оны худалдан авалтыг ангилаад харвал нийт 139.9 тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийсэн гэж дүгнэжээ. Үүнээс 24.4 тэрбум төгрөгийн худалдан авалтад тендер сонгон шалгаруулалтыг огт зохион байгуулаагүй гэлээ. Ангилж үзвэл, түлш шатахуун 17.6 тэрбум, хоол хүнс 1.5 тэрбум, бусад худалдан авалтад 5.3 тэрбум төгрөгийг зарцуулсан аж. Гэхдээ эдгээрт тендер зарлаагүй гэсэн үг юм.
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Тавантолгой ХК 2013-2022 оны хооронд 24.4 тэрбум төгрөгийн худалдан авалтад ТЕНДЕР сонгон шалгаруулалт хийгээгүй гэж шинжээч үзлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.