Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Эрхэмбаяр: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсонтой холбоотойгоор гомдол гаргана

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 1 сар ЦАГДАН ХОРИХ-той холбоотойгоор түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр мэдээлэл өгч байна. Энэ үеэр тэрбээр,

"Н.Өнөрцэцэгийг маш хурдтайгаар цагдан хорьж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэж үзэж Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа.

Цагдан хорих арга хэмжээ гэдэг нь Гэм буруугийн шүүх хурал болохоос өмнө авах арга хэмжээ юм. Цагдан хорих арга хэмжээг авахдаа хилийн хориг гэх мэт бусад арга хэмжээтэй хамтатгаж авч болдоггүй. Гэтэл сая СХД-ийн ЭХАШШ-ийн шүүгч ЧД-ийн тавьсан хилийн хоригийг өөрчилж, цагдан хорих шийдвэр болгочихож байгаа юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14-р зүйл нь хөнгөн гэмт хэрэг. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх прокурорын тогтоол ирсэн эсэхэд эргэлзэж байна. Тиймээс маргааш таслан сэргийлэхтэй холбоотой гомдлоо тухайн шатны шүүхэд гаргана.

Н.Өнөрцэцэг өнөөдрийг хүртэл яллагдагчаар татсан тогтоолд гарын үсэг зураагүй байна. Урьд нь 7 хоногийн дотор 7 зүйл ангиар яллагдагчаар татагдаж байсан тохиолдлыг би мэдэхгүй байна. Одоо хүртэл мөрдөгчөөсөө татгалзаж чадаагүй байна" хэмээв.

Д.Бат-Эрдэнэ: Авсан ногдол ашгаа банканд хийж мөнгө угаасан гэх таамаг дэвшүүлсэн
Д.Бат-Эрдэнэ: Авсан ногдол ашгаа банканд хийж мөнгө угаасан гэх таамаг дэвшүүлсэн
 
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.