
Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар ЭМЯ болон ХӨСҮТ-ээс ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"Наймдугаар сарын 8-нд 592 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд:
- Долоодугаар сарын 20-нд Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 265 хүний давтан шинжилгээ,
- Наймдугаар сарын 8-нд Токио-УБ онгоцоор ирсэн 259 хүний шинжилгээ,
- Мөн тусгаарлан ажиглах байранд ажиглагдаж байгаа хүний 9 хүний шинжилгээ,
- Эмч, ажилчид нийт 23 хүн,
- Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан тус бүр 7 хүний шинжилгээ хамаарч байна.
Өнөөдөр 3 хүн эдгэрч дараагийн сувилалд шилжиж байна. Энэ 3 хүний 2 нь энхийг сахиулагч, 1 нь тээврийн жолооч байна. Өнөөдөр үүрээр Франкфурт-УБ чиглэлийн онгоцоор 260 хүн ирсэн. Эдгээрээс ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн байхгүй." гэлээ.
Энэ долоо хоногт буюу наймдугаар сарын 1-8-нийг хүртэл нийтдээ 4,305 хүнд шинжилгээ хийсэн байна. Дөрвөн удаагийн тусгай үүргийн онгоцоор ирсэн болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1,322 хүнд шинээр шинжилгээ хийсэн бол үлдсэн нь давтан шинжилгээ хийсэн байна. Энэ долоо хоногийн бүх сорьцонд коронавирус илрээгүй аж.