Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Надад Ганнамд хаус байтугай ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Саяхан БНСУ-ын талаас тус улсын баячуудын хороолол болох Ганнам дүүрэгт манай улсын сайдыг 3 хаус эзэмшдэг гэсэн мэдээлэл гаргасан билээ. Тус мэдээлэл цацагдсанаас хойш "хэргийн эзэн" хэн байж болох талаар олон таамаг гарч, маргаан өрнөж байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн албан ёсны фейсбүүк хуудаснаа нилээд ширүүхэн мэдэгдэл хийжээ. Тэрээр:

"Мөнгөөр төрүүлсэн эхийгээ ч худалдахад бэлэн, урьдчилгаа төлбөрт нөхцлөөр сүнсээ аль эрт худалдчихсан хэдэн “хумснууд” Хүрэлбаатар сайд Ганнам гэдэг газар 3 хаустай гэсэн гүтгэлгийг хуурамч хаягаар эхэлж тавиад баахан сэвцгээжээ.  Мөнгө төлөөд спонсордчихжээ бас. Сонгуулийн синдром дууссан гэж бодсон юмсан, дараагийн төлбөр хийгдээд намайг муулах, харлуулах ээлжит компанит ажиллагааг эхлүүлчихсэн үү?  
Ганнам байна уу, Жаннам байна уу, Чаннам байна уу хамаагүй тэнд чинь хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй. Гүтгэхгүйгээр амьдарч чаддаггүй “хумснууд” шар хаданд очиж эмчилгээ хийлгэцгээнэ үү." гэсэн байна.

Энэтхэгт онгоцны ослоор нас барсан 18 хүний 4 нь хүүхэд байжээ
Энэтхэгт онгоцны ослоор нас барсан 18 хүний 4 нь хүүхэд байжээ
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.