Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МОНГОЛ ХААН” жүжгийн тойм – Лондон Колизей

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 40 секунд

Вартика

Амьд яваа насандаа миний бие ийм жавхлан төгөлдөр бүтээл тайзнаа амилахыг харж байсан удаагүй. “Монгол хаан” жүжиг бүхий л талаараа төсөөллөөс хэтийдсэн, нягт дэглэсэн, нүд баясгам үзүүштэй тоглолт байлаа.

Лондонгийн хамгийн том театр Лондон Колизей л эл ер бусын жүжгийг толилуулах хамгийн тохиромжтой тайз мөн аж. Туульслаг жүжгүүдээрээ алдартай тус театрынцог жавхааг “Монгол хаан” жүжиг улам чинагш асаан бадраажээ.

1998 онд тайзнаа анх тавигдсан “Тамгагүй төр” жүжгээссэдэвлэн шинэчлэн найруулсан эл бүтээлийн сэтгэл донсолгом үйл явдал нь үзэгчдийг өнө эртний Хүннү гүрэнд аваачиж, төр улсынхаа тусын тул үнэн худлын ээдрээнд үхэл амьдралыг дэнсэлгэн шийтгэх хааны үйл хэргийг үзэж, нүдээр гэрчлэх үлгэрийн аянд зорчуулна.

Жүжигчин, дууч, бүжээч, уран нугараач, хүүхэлдэйнжүжигчид, нийт дал гаруй уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүн ийнхүү үзэгчдийн мэлмийг баясгаж, ухааныг цэнгүүлсэн гарамгай тоглолтыг бүтээн чаджээ. Ур төгөлдөр дэглэсэн бүжиг, уянга найрсал яруу хөгжим, донж төгс дэгжин өмсгөл цугаар бүрдэх нь хараа булаамүзэсгэл юм. Монголын үндэсний бүжиг, угсаатны өвөрмөц бүрдвэрүүд нь жүжгийг сэргэлэн өрнүүн соёлынбаялаг агуулгаар баяжуулсан байна.

“МОНГОЛ ХААН” ЖҮЖИГ: ТҮҮХЭН ДЭВШИЛ

“Монгол хаан” нь Монголын театр урлагийг Уэст-Эндийнтайзнаа анх удаа таниулан сурталчилж, түүхнээ шинэхуудас нээн сийлсэн тэмдэглэлт явдал боллоо. Энэ чухалалхам нь үндэстний соёлын олон улс дахь сурталчилгаа болох төдийгүй Монголын театр урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирснээ зарлаж буй нь манай өрнөдэхинд Монгол соёлтой зурвас танилцахзавшаан болов.

Эл бүтээлийн хөгжим нь өрнийн хийгээд Монголынүндэсний найрал хөгжим, найрал дуу болон хүүхдийннайрал дууг багтаасан өргөн цар хүрээ, олон янз төрлийгагуулсан хөгжмийн томоохон бүтээл байна. Монголхөгжмийн баялаг урын санг дэлхий даяарт хүргэхийг зорихдоо өрнийн сонгодог хөгжимтэй зохируулсан нь олон улсын үзэгч, сонсогчдын ая таацыг бодолцсон нь зүй.

Херо Баатарын машид няхуур найруулга бүхий энэ тайзны сод туурвил нь тайзан дээрх жүжгийн тоглолт төдийгөөс хальж, Монгол түүх цадигийг соёлтой нь сүлэн урлаж, урлагаар нь шигтгэн чимсэн гоц уран, гойд нандин сор бүтээлийг гийгүүлэн заах гэрэлт цамхаг мэт аж. Хувцас өмсгөл, хэрэгсэл заслын загвар хийцийг түүхэн нарийвчлал, бодит судалгаанд тулгуурлан бүтээсэн нягт онч, нямбай гүйцэтгэл нь "Монгол хаан" жүжгийг ЛондонКолизейн алдарт тайзнаа Монгол өв соёлыг дуурьсган мөнхөлж, сонор мэлмийг мялааж, соёлоор гайхашруулсан тод томруун гарамгай тоглолт болгон мандуулж чаджээ.

ХҮМҮҮНИЙ МӨН ЧАНАРЫН ТУХАЙ
ЭРГЭЦҮҮЛЭЛД ХӨТЛӨХ ЭРЭЛХИЙЛЭЛ

Эл жүжиг Монголын түүхнээ цолгорсон бодит дүрүүдбүхий түүхэн үйл явдлыг үзүүлнэ гэж олон хүмүүс хүлээж байсан байж болох ч, эсрэгээрээ зохиолч БавуугийнЛхагвасүрэнгийн энэ зохиол нь уран сайхны зохиол юм. Сайн муу, сайхан муухай, хайр хорсол, хонзогнол ба эвлэрэл, аминч атгаг санаархал, аху төрийн зоригдол гээд хүмүүний оршихуйн түгээмэл учрал тохиолыг хамруулан өгүүлсэн энэ жүжиг суут Чингис хаан тодрохоос мянган оны тэртээ, эртний Хүннү гүрний үед өрнөн хүүрнэх нь түүхэн сурвалжийн дүрслэлээс ч үнэмшилтэй ажээ.

Хүмүүний мөн чанарын тухай эргэцүүлэлд хөтлөх энэ эрэлхийлэл нь эрин зуун, үндэс соёл эс хамааран эгнэгт тохиож байдаг эцэс төгсгөлгүй тэмцэл, ялалтын тухай уудлан өгүүлнэ. Хожим мандсан залгамж Монголын эзэнт гүрний алдар цууд ихэнхдээ дарагдан орхигддог Хүннүгүрэн нь эл жүжгээр язгуур өнгө төрх, яргам гүн утга агуулгаараа сэргэн тодорч, тайз төдийгөөс хэтийдэннүднээ амилан өндийх нь ухаж бодоогүй өвөрмөц сэдлийг оюунд ургуулна.

“Монгол хаан” жүжиг төр улсын түүх хийгээд хүмүүний сэтгэлийн нандин учгийг нийтгэн сүлжилдүүлсэн уран цэцэн, утга гүн хүүрнэл мөний учир үзэгчдийг улс гүрний сүр хүч, эр хүний жудаг зангараг, залгамж ёсны самуурал, ээдрээн тухай эрхэдгүй бодлогшрон эргэцүүлэхэд хүргэнэ.

Херо Баатарын найруулсан “Монгол хаан” жүжиг үзэгч таныг нийслэл Лондон хотын хамгийн том театр ЛондонКолизейд Монгол увидаст автуулах ховсдом аянд залжбайна. Арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл үзэгчдийнхүртээл болох тус театрын гоц бүтээл таныг алгаа дэлгэнугтан авч, соёлын хязгаарыг гэтлэн цаг хугацаагаар аялах туульсд аваачна. Үлэмж тансаг, үзэмж төгөлдөр Дорнын эл жүжгээс Монголын эртний түүх, урлаг соёлын сүр жавхланг нүдээр үзэх боломжоо бүү алдагтун.

Улаанбаатарт -5 градус хүйтэн байна
Улаанбаатарт -5 градус хүйтэн байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.