Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Уур амьсгалын өөрчлөлтийн онцлох 10 дүгнэлт

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 42 секунд

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт энэ өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж байна. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож буй бөгөөд өнөөдрийн хуралдаанд үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулах юм.

Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлөөс уур амьсгалын өөрчлөлтийн үйл явцыг бууруулах, ирээдүйн эрсдэл зэргийг тооцсон 6 дахь удаагийн илтгэлээ өнгөрөгч наймдугаар сард гаргажээ. Тус илтгэлд тусгагдсан уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой онцлох 10 дүгнэлтийг танилцуулж байна.

  1. Хүний үйл ажиллагааны улмаас дэлхийн гадарга орчмын агаарын дундаж температур 1.1°С-аар (1850-1900 оны дундажтай харьцангуй) нэмэгдсэн нь урьд өмнө тохиолдоогүй өндөр өөрчлөлт юм.
  2. Уур амьсгалын сөрөг нөлөөлөл төсөөлснөөс илүү өргөн хүрээтэй, ноцтой болж, дулаарлын хэм нэмэгдэх бүрт нөлөөллийн эрсдэл нэмэгдэнэ.
  3. Дасан зохицох арга хэмжээнүүд нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулах хамгийн үр дүнтэй арга хэдий ч тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хөрөнгө, санхүүгийн ихээхэн хүч чармайлт гаргах шаардлагатай.
  4. Уур амьсгалын өөрчлөлтийн зарим үр дагавар ихээхэн уршигтай, бүр дасан зохицох ч боломжгүй байна.
  5. Дэлхийн дулаарал 1.5оС-т хүрнэ гэсэн төсөөллөөр хүлэмжийн хийн ялгарал 2025 он хүртэл хамгийн өндөр түвшиндээ хүрнэ.
  6. Дэлхий нийт уур амьсгалын хямралын эхний шалтгаан болж буй малтмал түлш (хүрэн нүүрс)-нээс яаралтай татгалзах шаардлагатай.
  7. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай.
  8. Дэлхийн дундаж температурын өсөлтийг 1,5оС-т тогтоон барихад нүүрстөрөгчгүйжүүлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай.
  9. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг зөөлрүүлэх, дасан зохицох хүрээнд санхүүжилтийг ойрын 10 жилд эрс нэмэгдүүлэх шаардлагатай.
  10. Хэрэв бид шударга шилжилт хийж чадахгүй бол уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, дасан зохицох үйл ажиллагааны төлөөх хамтын чармайлт талаар болж, тэгш бус байдал улам гүнзгийрнэ.
Автобусны тендерт таван компани материал ирүүлснээс дөрөв нь шаардлага хангаагүй дүгнэлт гарчээ
Автобусны тендерт таван компани материал ирүүлснээс дөрөв нь шаардлага хангаагүй дүгнэлт гарчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.