Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусны тендерт таван компани материал ирүүлснээс дөрөв нь шаардлага хангаагүй дүгнэлт гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Үнэлгээний хороо уг тендерийн баримт бичгүүдийг арваннэгдүгээр сарын 24-нд олон нийтэд нээлттэй нээсэн юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзэхэд дөрвөн оролцогчийн материал шаардлагад нийцээгүй байна.

Шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd нь 165 тэрбум 589 сая 920 мянган төгрөгөөр 600 автобус нийлүүлэх санал илгээжээ. Дээрх хуулийн 27.3 дахь заалтын дагуу уг тендерийн материалыг шаардлагад нийцсэн гэж Үнэлгээний хорооноос шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Тендерийн шаардлага хангаагүй дөрвөн компанид мэдэгдэл хүргүүлсэн. Тендерт оролцогчид захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Сангийн яаманд ажлын таван өдрийн дотор гомдол гаргах боломжтой. Мөн Сангийн сайдын 2019 онд баталсан Тендер шалгаруулалтын материалыг тухайн оролцогчдод ил болгох журамд заасны дагуу зөвхөн тухайн тендерт оролцогчид тендерийн материалыг үзэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, тендерт оролцож буй компаниуд нэг нэгэндээ хяналт тавих үүднээс өөрсдийнхөө материалуудтай танилцах учиртай. Тендерийн Үнэлгээний хорооны ажилд бид оролцох эрхгүй бөгөөд гагцхүү захиалагчийн хяналт тавин ажиллаж буй. Тендерийн процесс үргэлжилж байгаа тул олон нийтийг мэдээллээр хангах, хамтран хяналт тавих үүднээс тухай бүрд нь авсан мэдээллүүдээ хүргэж байна" гэв.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийслэлээс захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа. Шинэ автобуснууд орж ирснээрээ нийтийн тээвэрт парк шинэчлэл хийлээ гэж ойлгож болохгүй. Маршрутын шинэчлэл хийх, жолооч нарын цалинг нэмэх, боловсон хүчний чадавхыг сайжруулах, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох гэхчлэн олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Тендерийн материалд ямар нэг гомдол, санал гарахгүй бол 2023 онд багтаан 300 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

“Ногоон автобус үйлчилгээнд яваад эхэллээ гэх мэдээлэл худлаа. Улсын дугааргүй машин үйлчилгээнд явах ямар ч боломжгүй“
“Ногоон автобус үйлчилгээнд яваад эхэллээ гэх мэдээлэл худлаа. Улсын дугааргүй машин үйлчилгээнд явах ямар ч боломжгүй“
 
Дашинчилэн сумын 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүллээ
Дашинчилэн сумын 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.