Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг он дуустал сунгалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хэрэглээний зээлийн хугацааг сунгах тухай асуудлаар ээлжит бус хурал хийлээ. ус хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан бол уг шийдвэрийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болсон байна.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

"Хэрэглээний зээлийн хугацааг сунгаснаар эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн, зээлийн эргэн төлөлт хүндрэлтэй болсон иргэд, ААН-үүд зээлийн бүтэцдээ өөрчлөлт оруулж, хугацаагаа сунгаж, банктайгаа дахин гэрээ хийх боломжтой болох нь. Өмнөх шийдвэрийн хүрээнд 76 орчим мянган зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлд өөрчлөлт орсон байна. Уг шийдвэрийн үр дүнд зээлдэгчийн санхүүгийн дарамтыг хөнгөлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангана." гэлээ.

Энэ удаагийн шийдвэр нь зээлтэй иргэдэд дараах боломжийг олгох юм байна. 

  • Хэрэв та 12-оос бага сараар хугацаагаа сунгасан бол 12 сараа гүйцээж, дахиж сунгах боломжийг энэ шийдвэр олгож байгаа. 
  • Огт сунгаагүй хэр нь үнэхээр санхүүгийн хүндрэлд орсон бол 12 хүртэлх сараар зээлийнхээ хугацааг сунгах боломжтой. Ингэснээр санхүүгийн дарамтад орохоос сэргийлэхээс гадна чанаргүй, муу зээлдэгчийн ангилалд орохоос сэргийлэх аж.
Өнгөрөгч сарын 31-нд алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ
Өнгөрөгч сарын 31-нд алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ
 
Монголд эмчлэгдэх боломжгүй зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг нутагшуулна
Монголд эмчлэгдэх боломжгүй зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг нутагшуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.