Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрөгч сарын 31-нд алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат иргэн О сураггүй болсон байна. Уг дуудлагыг долоодугаар сарын 31-ний өдрийн  22:35 өгсний дагуу эрэн хайх ажиллагаа эхэлжээ.

Тус дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллийн дагуу наймдугаар сарын 02-ны өдөр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна. Харин наймдугаар сарын 05-ны өдөр ар гэрийнх нь дахин хүсэлт гаргаснаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн 2 иргэн буюу нийт 28 хүн, “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс “Арьяабалын сүм” хүртэл явганаар болон автомашинтайгаар 80 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж, мөн өдрийн 20:00 цагт түр зогсоогоод байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ оны эхний 7 сард гадаад худалдааны эргэлт 16.7% буурчээ
Энэ оны эхний 7 сард гадаад худалдааны эргэлт 16.7% буурчээ
 
Дөрвөн сарын хугацаанд экспортын орлого 4.2 тэрбум ам.доллар болж 695 сая ам.доллароор буурав
Дөрвөн сарын хугацаанд экспортын орлого 4.2 тэрбум ам.доллар болж 695 сая ам.доллароор буурав
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.