СБД-ийн 11-р хороонд гарсан гал түймрийг бүрэн унтраахаар НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна. Уг объектэд хүн амьдардаггүй бөгөөд агуулахын зориулалтаар ашигладаг байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.
Тэгвэл уг гал түймрийн талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй газар дээр ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудад дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"СБД-ийн 11-р хороонд байшин шатаж байна гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 11 цаг 16 минутад НОБГ-т ирсэн. Одоогоор галын тархалтыг бүрэн зогсоосон бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн галын шалтгаан нөхцөлийг тодорхойлоогүй байна. Энэ барилгад шатамхай материал бүхий барилгын материалууд байсан тул гал амархан тархсан" хэмээлээ.