Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн 2023 оны сүүлчийн тэмцээн болох Их дуулга эхлэхэд дөрөв хоног үлдсэн байна. Тус тэмцээнд 88 орны нийт 539 /эрэгтэй 322, эмэгтэй 217/ тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 20 тамирчин зодоглоно.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Д.Есүй, М.Ичинхорлоо, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, 90 кг-д Г.Алтанбагана, Ц.Дагвадорж, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдах юм.