Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг бол 10 их наяд төгрөгийн улсын өмчийг Ерөнхий сайд, сайд нар, банк санхүү, Монголбанк, цэцтэй нь татан оролцуулаад авсан асуудал

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

ХЗБХ-ны өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд, Нүүрсний хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой бүлэг, зохион байгуулалттай гэмт үйлдэл шүүхэд очоод байна. Энэ үйлдэл нь үндсэндээ 3 тэрбум ам.доллар буюу 10 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий улсын өмч, байгалийн баялгийг хэдэн нөхдүүд Ерөнхий сайдтайгаа, сайд нартай нь, банк санхүү, хуулийнхныг оролцуулаад авчихсан асуудал шүү. Үндэстэн дамначихсан. Хүн ойлгохооргүй санхүүгийн схемтэй. Монголбанк, цэцийн гишүүд нь татан оролцчихсон асуудал" хэмээлээ.

Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана
Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.