Монголбанк 2020 оны долдугаар сард 2.2 тн үнэт металл худалдан авчээ. Ингэснээр оны эхнээс худалдан авсан нийт үнэт металлын хэмжээ 13 тоннд хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 13 тн үнэт металлын 11.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
2020 оны долдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 81.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 169 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 815.6 кг үнэт металл худалдан авлаа.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны зургаадугаар сард 167,504.44 төгрөг байв.
Эх сурвалж: Монгол банк