Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ливан дахь дэлбэрэлтийн талаарх улс орнуудын байр суурь

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 33 секунд

Зургийн эх сурвалж: AL JAZEERA


Ливан улсын нийслэл Бейрут хотод болсон дэлбэрэлтийн улмаас нас барсан болон шархадсан хүний тоо нэмэгдэж болзошгүй бөгөөд дэлбэрэлтээс үүүдэн 3,5 баллын газар хөдлөлт болсон юм. Энэ үед дэлхийн бусад улс орнуудын удирдагч нар чадах чинээгээрээ туслалцаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

 

Дэлбэрэлтийн талаар дэлгэрэнгүй: http://ubn.mn/r/5266

 

- ФРАНЦ -

 Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон Ливан улстай эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлж дэлбэрэлт болсон хот руу нөөц илгээж буйгаа мэдэгджээ. “Бейрут хотод болсон дэлбэрэлтэд маш олон тооны хүн хохирол амсчээ. Франц үргэлж Ливаны дэргэд байх болно. Тиймээс бид дэлбэрэлтэд өртсөн газар руу эрүүл мэндийн тусламжийг яаралтай илгээсэн” хэмээн ерөнхийлөгч Макрон жиргэсэн байна.

 Мөн Франц улсын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан “Ливан улсад хэрэгтэй ямар ч тусламжийг биелүүлэхэд бил бэлэн байна” хэмээн жиргэжээ.

 

- ГЕРМАН - 

  Тус дэлбэрэлтэд Ливан улс дахь Германы элчин сайдын яамны ажилчид өртсөн бөгөөд энэ талаар Германы гадаад хэргийн сайд “Германы элчин сайдын яам дэлбэрэлт болсон газраас холгүй байрладаг. Тиймээс шархадсан хүмүүс дунд элчин сайдны яамны ажилчид ч мөн өртсөн хэмээн мэдээлэл авсан. Одоогоор бид нас барсан болон шархадсан хүмүүсийн дунд Герман иргэн байгааг үгүйсгэхийн аргагүй” хэмээн мэдэгдсэн байна.

 Энэ таагүй мэдээг сонссон Германы Канцлер Ангела Меркел цочирдсон мөн Ливан руу эрүүл мэндийн туслалцаа илгээнэ хэмээснийг түүний хэвлэлийн төлөөлөгч дурдсан байна.

 

- ИРАН -

  Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф Ливан хотыг “тэнхээтэй байх”-д нь туслаж, ямар ч арга хэмжээ авахад бэлэн байна хэмээжээ.

 “Бидний хүсэл, залбирал Ливаны уян хатан, агуу хүмүүстэй үргэлж хамт байх болно. Урьдын адил Иран ямар ч үед туслахдаа бэлэн байна” хэмээн Зариф твиттер хуудсандаа жиргэжээ.

 

- ИЗРАИЛЬ -

 Хэдий Израиль болон Ливан улсын хооронд Дипломат харилцаа байхгүй ч Ливан руу гадаадын сувгаар хүмүүнлэгийн тусламж санал болгожээ. “Батлан Хамгаалахын сайд Бенни Гантз болон Гадаад Хэргийн Сайд Габи Азшкеназийн удирдлаган дор Ливан улс руу дипломат харилцааны сувгаар дамжин орж эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламж өгөхөд бэлэн” хэмээн сайд Гантз жиргэсэн юм.

 

- ИТАЛИ -

“Ливаны хүнд хэцүү үеийг Итали улс хамтдаа даван туулах болно. Итали улсын иргэн бүр хохирол амсч амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, бэртэл авсан хүмүүст хандан хурдан эдгэрэхийн төлөө залбирах болно” хэмээн Итали улсын гадаад хэргийн сайд Луижи Ди Майо олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн байна.

 

- МАЛАЙЗ -

 Малайз улсын Гадаад хэргийн сайд Хишаммуддин Хуссейн Бейрут хотод болсон дэлбэрэлтэд Малайз улс даяараа эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгдэж “Хүнд хэцүүү үед тань Малайз улс үргэлж хамт байх болно, ямар ч туслалцаа үзүүлэхэд бид бэлэн” хэмээн жиргэжээ.

 

- КАТАР -

 Катарын ерөнхийлөгч Эмир Шейх Тамим бин Хамад Аль Тани Ливан улсын ерөнхийлөгч Мишель Аун руу утасдан эмгэнэл илэрхийлсэн талаар Катарын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Мөн Персийн булангийн орнууд Ливанд туслалцаа болгож хээрийн эмнэлэг илгээнэ хэмээсэн байна.

 

- ТУРК -

 Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Ливаны ард түмэнд эмгэнэл илэрхийлж, Анкара “бүх талаар туслахад бэлэн” гэжээ.

 “Бейрут хотод болсон дэлбэрэлтэд хохирол амссан бүх хүмүүст Аллахын нигүүслийг хүсье. Ливаны ахан дүүс, эгч дүүс нартаа эмгэнэл илэрхийлье. Үүнээс хойш иймэрхүү хохирол битгий амсаасай. Мөн бид ямар ч аргаар туслахад бэлэн.” хэмээн Чавушоглу мэдэгдсэн байна.

 Мөн Туркийн ерөнхийлөгч Эрдоган хүмүүнлэгийн тусламж илгээх талаар Ливаны ерөнхийлөгч Мишель Аунтай утсаар холбогдсон байна.

 

- ИХ БРИТАНИ -

 Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон “Бейрут дахь дэлбэрэлтийн зураг болон бичлэгүүд үнэхээр цочирдмоор юм. Энэ аймшигтай үйл явдалд гүн эмгэнэл илэрхийлж байна. Хохирсон иргэд болон үүнд өртсөн Их Британийн иргэддээ зориулж бид ямар ч аргаар туслахад бэлэн байна” хэмээн твиттерт жиргэжээ.

 

- АНУ -

 Ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү аймшигтай халдлагад өртсөн мянга, мянган хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгдэн, ямар ч туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. 

 

Эх сурвалж: AL JAZEERA NEWS

 
Эрдэнэт үйлдвэр хоёр өдрийн турш “Их зогсолт” хийжээ
Эрдэнэт үйлдвэр хоёр өдрийн турш “Их зогсолт” хийжээ
 
“Биднийг шахаад, айлгаад байгаа зүйл байхгүй. ОХУ дайны нөхцөлд маньтайгаа манатай л байгаа шүү дээ“
“Биднийг шахаад, айлгаад байгаа зүйл байхгүй. ОХУ дайны нөхцөлд маньтайгаа манатай л байгаа шүү дээ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.