“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар жилд нэг удаа үйлдвэрлэлээ зогсоож, нөөцгүй тоног төхөөрөмжийн иж бүрэн засвар үйлчилгээ хийдэг. Энэ жилийн “Их зогсолт”-ыг долдугаар сарын 31-ний 18:00 цагаас наймдугаар сарын 2-ны өдрийн 19:00 цаг хүртэл үргэлжлүүлсэн байна.
Тус үйлдвэрийн ХМОНХ-ээс мэдээлснээр, “Их зогсолт”-ын ажилд давхардсан тоогоор 1410 хүн оролцож, 10 объектод 103 засварын ажил гүйцэтгэн, таван чиглэлээр нийт 330 нэр төрлийн ажил хийжээ. Иж бүрэн засварын ажлын туслан гүйцэтгэгчээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн Засвар механикийн завод, Барилга засварын цех, Засвар угсралтын цехүүд ажилласан байна.