Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: “Улаанбаатар смарт“ ямарч тендергүйгээр нийслэлтэй 30 жил ажиллах гэрээтэй. Ийм зүйл дэлхийд байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

“Улаанбаатар смарт карт” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй тул уулзалт хийж, тус компанид мэдэгдэл хүргүүлсэн гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн аравдугаар сарын 30-нд хийсэн мэдээлэлдээ "Смарт карт хэрэглэснээс хойш нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо эрс буурсан. Смарт карт нь төртэй хамтарч ажиллаж байгаа хэрнээ нэг ч удаа аудитид асуудлаа тайлагнаагүй. Тайлагна гэхээр шаардлага биелүүлдэггүй" гэж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр тус компанийн талаар "Улаанбаатар смарт" ямарч тендергүйгээр нийслэлтэй 30 жил ажиллах гэрээтэй. Ийм зүйл дэлхийд байхгүй. Мөн нэг ч удаа санхүүгийн тооцоо нийлээгүй, олж байгаа бүх орлогын 10 хувийг ямар ч болзолгүйгээр авдаг" гэлээ.

БГД-ийн Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг эргүүлэн томилжээ
БГД-ийн Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг эргүүлэн томилжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.