Цагдаагийн байгууллага 2019 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой үйл ажиллагаанаас нийт 99,313 грамм мансууруулах бодисыг илрүүлэн хураан авч хэрэглэгчид хүрэх нийлүүлэлтийг хязгаарлаж, гэмт үйлдлийг таслан зогсоосон талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлжээ.
2019 онд хураан авсан бодисыг:
2017 онтой харьцуулахад 4.3,
2018 онтой харьцуулахад 3 дахин өссөн бодит үр дүнг гарган ажилласан байна.
Үүнээс химийн гаралтай болон тусгай аргаар боловсруулан гаргаж авсан мансууруулах бодис нийт 7,477 гр хураан авсан ба 2018 онтой харьцуулахад 4.3 дахин өссөн байна.
Түүнчлэн улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан 18 гэмт хэргийг илрүүлж 7 төрлийн 4,118.2 гр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис буюу ойролцоогоор 66,934 хүний нэг удаагийн хэрэглээний бодисыг хураан авчээ.
Харин мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эм, бэлдмэл, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар ашиглах гэмт хэргүүдэд эд мөрийн баримтаар хураан авсан эм, бэлдмэл, бодисын хэмжээ 2018 онтой харьцуулахад 15 хувиар өссөн байна.
Мөн 2019 онд урд өмнө манай улсад бүртгэгдэж байгаагүй 2 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж, нийлүүлэлтийг таслан зогсоожээ.