Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2019 оны нийслэлийн “Хөдөлмөрийн аварга“-ууд тодров

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо.

Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвх санаачилгатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил төрийн захиргаа, банк санхүү, хууль  сахиулах, батлан хамгаалах, хэвлэл мэдээлэл зэрэг 16 салбарын 31 ажилтан, албан хаагч нийслэлийн “Хөдөлмөрийн аварга” боллоо. 

Нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-аар “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Н.Батмөнх, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Хог тээврийн машины жолооч В.Чулуунбаатар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Т.Алтансувд, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын жолооч С.Батсүх, Баянгол дүүргийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн жолооч Ж.Мөнхбаяр, СХД дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн жолооч, жижүүрийн цагдаа Б.Буянбат, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн Физикийн багш Н.Оюунчимэг, нийслэлийн Авто зам хөгжлийн газрын мэргэжилтэн М.Ганбаатар, Амгалан амаржих газрын Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Ц.Байгалмаа нарын 31  иргэн хөдөлмөр, бүтээлээрээ бусдыгаа манлайллаа.

“Харшийн сүлд модны наадам”-д 500 гаруй хүүхэд оролцов
“Харшийн сүлд модны наадам”-д 500 гаруй хүүхэд оролцов
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.