Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Харшийн сүлд модны наадам”-д 500 гаруй хүүхэд оролцов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хүүхдийн ордонтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харшийн сүлд модны наадам” өнөөдөр боллоо. Энэ жил тус наадамд зорилтот бүлгийн 500 гаруй хүүхэд оролцож, Нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг ирсэн бүх хүүхдүүдэд гардуулан, нэг өдрийг хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн өнгөрүүллээ.  Харшийн сүлд модны наадмын нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа болон бусад холбогдох албаны хүмүүс, хүүхэд багачууд оролцов.

Харшийн сүлд модны наадамд Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож, урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг үзүүлэн, хүүхэд багачуудад толилууллаа. Тоглолтын үеэр үлгэрийн баатрууд амилж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачууд баяр хөөрөөр дүүрэн байв.

Харшийн сүлд модны наадмыг анх 1958 онд зохион байгуулж байжээ. Өнөөдрийг хүртэл 61 жил тасралтгүй хүүхэд багачуудынхаа өмнө тоглогдсоор байгаа нь энэ баярын үнэ цэнийг тодотгож байгаа аж.

Фанфофе хар салхины улмаас 28 хүн нас баржээ
Фанфофе хар салхины улмаас 28 хүн нас баржээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.