Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх 7 хоногт ихэнх нутгаар бороошино

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, энэ сарын 4, 6-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Тусгай үүргийн онгоц газардаж, 260 иргэн эх орондоо ирлээ
Тусгай үүргийн онгоц газардаж, 260 иргэн эх орондоо ирлээ
 
Орон нутгийн замд автомашинаар 150 км/цагийн хурдтай зорчиж, дүрэм зөрчсөн А.Отгонбаатарт хариуцлага тооцох уу
Орон нутгийн замд автомашинаар 150 км/цагийн хурдтай зорчиж, дүрэм зөрчсөн А.Отгонбаатарт хариуцлага тооцох уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.