Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фанфофе хар салхины улмаас 28 хүн нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 53 секунд

Зул сарын баярын өмнөх орой Филиппинд тохиосон Фанфоне хар салхинд өртөж нас барсан хүмүүсийн тоо 28-д хүрээд байна. Хар салхины улмаас хэдэн мянган хүн түр хорогдох байранд байгаа гэж албаныхан баасан гарагт мэдэгдлээ.

Фанфоне, өөрөө Урсула хэмээн нэрлэгддэг хар салхи Зүүн Самар мужийн эрэгт мягмар гарагт хүрснээр ширүүн бороо, хүчтэй шуурга үүссэн. 150 км/цаг хурдтай хар салхи нэгдүгээр төвшний шуурга хэмээн тооцогдож байгаа.

28 хүн нас барснаас гадна 12 хүн сураггүй алга болж, хоёр хүн гэмтээд байгаа гэж Филиппиний Үндэсний гамшгийн эрсдэлийг бууруулах, зохицуулах зөвлөлөөс(NDRRMC) мэдэгджээ.

Баруун Висаясын Паная арлын Ллойло хотод тохиосон хар шуургаар хамгийн олон хүн буюу 13 хүн амиа алдсан гэж төлөөлөгч мэдэгдлээ.

Эх сурвалж: CNN

 
Чили улсын эргийн хот Вальпараисод 700 гаруй хүн орон гэргүй болжээ
Чили улсын эргийн хот Вальпараисод 700 гаруй хүн орон гэргүй болжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.