Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Галданбошигтын гудамжнаас Хүчит шонхор зах руу өгсөх замыг түр хаана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Тээврийн цагдаагийн албанаас наймдугаар сард дараах замуудыг түр хаахыг анхааруулж байна. Иргэд та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо анхаарна уу. 

  • Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Галданбошигтын гудамж буюу Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн уулзвараас хойшоо Хүчит шонхор зах өгсөх автозамыг 2020 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 16 цагаас 08 дугаар сарын 02-ны өглөөний 06 цаг хүртэл дулааны шугам сүлжээний ажил хийхдээ холбоотойгоор түр хаагдана.
  • Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” шатахуун түгээх станц хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд долдугаар сарын 27-ны 22.00 цагаас наймдугаар сарын 11-ны 08.00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана.
  • “Дэнжийн мянга"-ын автозамын доогуур дулааны шугам татах ажил хийгдэх тул өнөөдөр /2020.08.01/ 13.00 цагаас наймдугаар сарын 2-ны 06.00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, зам сэтлэх ажил гүйцэтгэнэ.
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжны уулзвараас Эрчим хүчний гудамж буюу Хөсөг трейдийн автозамыг хэсэгчлэн долдугаар сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 28-ны өдөр хүртэл хаах аж.
Өнөөдөр БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ
Өнөөдөр БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ
 
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.