Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Улсын онцгой комисс энэ сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3500 орчим иргэнийг татаж авахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.8.1/ 08.40 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус онгоцоор 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

НАЙМДУГААР САРД ХИЙГДЭХ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ХУВААРЬ

  • Наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатар
  • Наймдугаар сарын -нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
  • Наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байгаа аж. 

Улаанбаатарт 19 хэм дулаан байна
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
 
НИТХ-ын хуралдаан өнөөдөр үргэлжилж, нийслэлийн төсвийг хэлэлцэнэ
НИТХ-ын хуралдаан өнөөдөр үргэлжилж, нийслэлийн төсвийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.