Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨВЛӨМЖ: Жолооч нар өвлийн дугуйгаа нар салхинд ил хадгалдаг тул дугуйны чийгшил алдагдаж, хөдөлгөөнд оролцох үед буудах эрсдэлтэй болдог

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
5 минут 3 секунд

Хүйтний улирал хэдийнээ хаяанд ирсэн энэ үед жолооч нар өвлийн дугуйгаа сольж буй. Гэхдээ жолооч та өвлийн дугуйгаа зөв сонгож чаддаг уу. Магадгүй энэ талаар төдийлөн мэддэггүй бол "Стандарт Тайр" ХХК-ийн менежер Э.Баяржаргал дөрөөх зөвлөмжийг хүргэж байна.

-Өвөл хэдийнээ хаяанд ирлээ. Жолооч нар автомашиныхаа өвлийн дугуйг сольцгоож байна. Гэхдээ гадуур дөрвөн улирлын дугуй худалдаалагдаж байдаг. Энэ нь манай улсад хэр тохиромжтой вэ?

-Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө тэсгэм хүйтэн, зундаа маш халуун байдаг. Харин бусад орны хувьд манай орон шиг эрс тэс уур амьсгалтай биш учраас 4 улирлын дугуйг ашиглах боломжтой байдаг. Харин манай улсад тохиромжгүй гэсэн үг юм.

Хэрэв 4 улирлын дугуйг өвөл ашиглавал -15 градусаас дээш хэмийн хүйтэнд хөлдөх эрсдэлтэй. Ингэж хөлдсөн тохиолдолд дугуй гулгамтгай болдог.

-Жолооч нар жил бүр өвлийнхөө дугуйг солих боломж тун бага байдаг шүү дээ. Гэхдээ худалдаалагдаж буй дугуйнууд хуучин байдаг гэх мэдээлэл гараад байдаг?

-Тийм шүү. Манай улсад хуучин дугуйны худалдаа маш өндөр байдаг. Тийм ч учраас худалдаачид дээрх дөрвөн улирлын дугуйг ашиглаж болдог гэж иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлдэг л дээ.

Түүнээс гадна хуучин дугуйнууд удаан хугацаанд хадгалагдсан байдаг учир дугуй хадгалах горим нь алдагдсан байх магадлалтай. Учир нь манай нөхцөлд хүмүүс дугуйгаа хадгалахдаа грашдаа хийх эсвэл тагтан дээрээ буюу наранд ил гаргаад тавьчихдаг. Тухайн үед дугуйны чийгшил алдагдаж, хөдөлгөөнд оролцох үед буудах эсхүл хагарах эрсдэлтэй болчихдог. Тиймээс дугуйгаа зориулалтын уутан хийж, аль болох чийгшил алдагдахгүй, сэрүүн газар хадгалах хэрэгтэй.

-Тэгэхээр манай улсад ойролцоогоор хэдэн жилийн хугацаанд хэрэглэгдсэн дугуй байдаг вэ?

-Монголд орж ирж буй дугуйнууд нь үйлдвэрлэгдээд хамгийн ихдээ 7-8 жил, дунджаар 4-5 жил болчихсон байдаг. Тиймээс жолооч нар маань дугуйгаа худалдан авахдаа оны тэмдэглэгээг нь сайтар харж байж авах хэрэгтэй.

-Ямар тэмдэглэгээ байдаг юм бэ?

-Жишээлбэл, яг энэ Nitto брэндийн дугуйг харвал С тэмдэглэгээтэй 2023 оны 22 дахь долоо хоногт үйлдвэрлэсэн дугуй байна. Зарим хуучин дугуйн дээр 2018, 2020 гэхчлэн оны ард Х тэмдэглэгээтэй байдаг. Тиймээс иргэд энэ тэмдэлэгээг сайтар харах шаардлагатай.

-Хуучин дугуйны хувьд хээ багатай болчихсон байдаг шүү дээ. Магадгүй энэ хээ жил ирэх тусам багасаад байвал аюултай гэсэн үг байх?

-Тийм. Жолооч нар өөрсдөө хуучин дугуйг хараад тэдэн хувийн хээтэй дугуй байна гээд өөрсдөө харж чаддаг болчихдог. Хэдий чинээ хээ элэгдэлд орсон байна төдий чинээ барьцалдах чадвар муутай гэсэн үг.

-Анхлан жолооч болж байгаа эсхүл дугуйн талаар огт мэдлэггүй хүн өвөл, зуны дугуйг ялгахад хүндрэлтэй санагдаж байна. Би ч мөн яг энд байгаа хоёр дугуйг хэрхэн ялгахаа сайн мэдэхгүй байна. Магадгүй материалын хувьд өөр байдаг байх. Хэрхэн ялгах талаар нь мэдээлэл өгвөл?

-Зуны дугуйны материал илүү хатуу байдаг. Харин өвлийн дугуй илүү зөөлөн, балруулан хээтэй. Тиймээс цас, мөстэй үед зөөлөн учир барьцалдах чадвар сайтай байдаг. Мөн дугуйн дээр M+S тэмдэглэгээ байдаг. Харин өвлийн дугуйн хувьд M+S тэмдэглэгээний ард цасны зурагтай байдаг. Түүгээр нь өвлийн дугуйг ялгах боломжтой.

-Хэдий шинэ дугуй худалдан авсан ч гэсэн буруу угсарвал ямар ч үр дүнгүй, эль нэг тал нь хурдан элэгдэлд ордог гэх мэдээлэл харж байсан юм. Та энэ тал дээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-Мэдээж дугуй худалдан авсан бол дагалдах үйлчилгээг заавал хийлгэх хэрэгтэй. Дугуйны баланс тохиргоо буюу тэнхлэг тохиргоог хийлгэх ёстой. Тухайн автомашины стандартад нийцсэн дугуйг тавих ёстой. Тэгж байж дугуйны элэгдэл бага байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын хоёр хоногтоо уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын хоёр хоногтоо уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна
 
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.