ЗГ-ын 14 мега төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын түвшинд зөвлөмж гаргах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 45 секунд

АҮББХ-ны өнөөдрийн /2025.04.30/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонсож, Мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын түвшинд зөвлөмж гаргах ажлын хэсгийг байгуулах байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ажиллана.

Мега төслүүдээс эхний ээлжинд “Гашуун сухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Зөөвч-Овоо ураны төсөл, Тавантолгойн 450 мВт-ын дулааны цахилгаан станц” гэсэн таван төслийн санхүүжилт шийдэгдэн ажил эрчимтэй явагдаж байна.

Газрыг тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч дотоодын хэрэгцээний 55%-ийг хангах юм.

Монгол, Францын хамтарсан Зөөвч Овоо ураны төслийн хувьд дагалдах гэрээний ажлын явц 60 гаруй хувьтай, барилгын ажил 10 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2500 тонн уран экспортолно.

90МВт-ын Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүүр, хоолой койльц зэрэг барилга угсралтын ажил 75 хувьтай явагдаж байна. Цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 366 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэнэ.

“Гашуун сухайт -Ганц мод” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн барилгын ажлын гүйцэтгэх хугацааг 22 сар гэж төлөвлөсөн бөгөөд тус боомтод хүнсний лаборатори байгуулах ажил явагдаж байна. Лаборатори ашиглалтад орсноор боомтоор хүнсний бүтээгдэхүүн бараа таваар тээвэрлэх боломжтой болно. Мөн баруун зүүн тэнхлэгийн төмөр замын Шивээ хүрэн-Сэхээ боомтын дэд бүтцийн угсралтын ажил бүрэн дууссан. Ханги Мандал боомтын 600 ажилчны байрны барилгын ажил бүрэн дууссан байна.

Зэс боловсруулах цогцолборыг 1.1 тэрбум орчим долларын гаднын хөрөнгө оруулалтаар байгуулах юм. Цогцолборын ТЭЗҮ-г боловсруулсан, тендер зарлахын өмнөх шатанд явж байна. Үйлдвэр байгуулах хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөсөн бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор 124.1 мянган катодын зэс боловсруулах аж.

Төгсөх ангийн оюутнуудыг цэрэг татлагаас чөлөөлжээ
Төгсөх ангийн оюутнуудыг цэрэг татлагаас чөлөөлжээ
 
ШУУРХАЙ: З.Энхболдыг ЦАГААТГАЖ, Б.Энх-Амгаланд ХОЁР жилийн хорих ял оноосон шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болголоо
ШУУРХАЙ: З.Энхболдыг ЦАГААТГАЖ, Б.Энх-Амгаланд ХОЁР жилийн хорих ял оноосон шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болголоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!