Орон нутгийн нөхөн сонгуульд МАН, АН, ХҮН нам, ИЗНН оролцохоор бүртгүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийллээ.

Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэн, хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд 2025 оны 4 дүгээр сарын 23-наас өмнө ирүүлэх, тухайн шатны сонгуулийн хороо тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргахаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт заасан.

Хоёр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг мандатын төлөөх нөхөн сонгуульд дээрх 4 нам оролцохоо илэрхийлснийг аймгийн сонгуулийн хороо бүртгэх шийдвэр гаргажээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад нөхөн сонгууль явуулах бөгөөд Монгол Ардын нам 50, Ардчилсан нам 43, ХҮН нам 6, Иргэний зориг ногоон нам 1 мандатад бүртгүүлсэн байна.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа 2025 оны 5 дугаар сарын 8-наас 5 дугаар сарын 14-нийг дуустал үргэлжилнэ. Улмаар нэр дэвшигчдийн баримт бичгийг 2025 оны 5 дугаар сарын 17-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх юм. Сонгуулийн хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргаж, 2025 оны 6 дугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхэлнэ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн саналыг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагт авна.

ХЭҮК: Хүүхдүүд хоорондоо үерхээд сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон байтал хохирогч гэмт хэрэгтэн болох нь эрс нэмэгдэж байна
ХЭҮК: Хүүхдүүд хоорондоо үерхээд сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон байтал хохирогч гэмт хэрэгтэн болох нь эрс нэмэгдэж байна
 
ХЭҮК: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөөрчилж, санаатай худал мэдээлэл тараах болон сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргах гэсэн ойлголтыг ялгаж зохицуулах шарардлагатай
ХЭҮК: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөөрчилж, санаатай худал мэдээлэл тараах болон сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргах гэсэн ойлголтыг ялгаж зохицуулах шарардлагатай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!