ХЭҮК: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчилж, санаатай худал мэдээлэл тараах болон сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргах гэсэн ойлголтыг ялгаж зохицуулах шарардлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 26 секунд

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

ХЭҮК-ын гишүүн С.Дондов илтгэлийн 2 дугаар бүлэг болох “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” бүлгийг танилцуулахдаа “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны үр дүнд тулгуурлан өмгөөлөгч, сэтгүүлчийн аюулгүй байдал, хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломж, баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, шийдлийг дэвшүүллээ.

Судалгаагаар:

  • Улс төрийн хараат байдал, хуулийн байгууллагаар шалгагдаж буйгаас үүсэж буй дарамт;
  • Мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийн хязгаарлалт;
  • Сэтгүүлчдийн эсрэг сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл;
  • Санхүүгийн хараат байдал зэрэг асуудлууд нийтлэг гарчээ.

Иймд дараах саналуудыг гаргасан байна. Үүнд:

  1. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад сэтгүүлчийн эх сурвалжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн тусгах;
  2. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх, иргэний нэр төр, алдар хүндийн талаарх хуулийн зохицуулалтыг санаатай худал мэдээлэл тараах болон сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргах гэсэн ойлголтыг ялгаж зохицуулах;
  3. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх замаар төрийн байгууллагуудын мэдээллийн хүлээн авах, хуваарилах үйл явцыг ил тод болгож, иргэдэд нээлттэй мэдээллийг цаг алдалгүй хүргэх боломжийг хангах;
  4. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийг аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл тохиолдсон үед үнэлгээ хийж аюулгүй байдлыг хамгаалах агуулга бүхий заалт оруулах;
  5. 5Олон нийтэд үйлчлэх зорилго бүхий хамтын хэвлэл мэдээллийн ашгийн төлөө бус хуулийн этгээдийг байгуулж түүний үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэх механизмыг бий болгох, ингэхдээ төрөөс шууд хараат байдлаар санхүүжилт авах арга замаас зайлсхийж, өрсөлдөөнд суурилсан шударга зохицуулалт хийх боломжийг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар зохицуулах;
  6. Редакцын хараат бус байдлыг хангасан зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн хууль тогтоомжоор зохицуулах;
  7. Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ихэвчлэн холбогдож байгаа Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан “ Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан этгээд түүнийхээ үнэн зөвийг өөрөө нотлох …” гэж заасныг нотлох үүргийн хариуцагч тал нь сэтгүүлч бол эх сурвалжийг хамгаалах зорилгоор нотлох баримт гаргаж өгөх үүргээс чөлөөлж болох агуулга бүхий заалтыг Иргэний хуульд тусгах;
  8. Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар нийтлэл, нэвтрүүлэг бэлдэж түгээх, хувийн аюулгүй байдлаа хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэжээ.

Д.Үүрийнтуяа: ЭЗХЯ-ны гол бодлого барьж байгаа газрын дарга нь төслүүдийнхээ талаар ойлголтгүй байна
Д.Үүрийнтуяа: ЭЗХЯ-ны гол бодлого барьж байгаа газрын дарга нь төслүүдийнхээ талаар ойлголтгүй байна
 
ШУУРХАЙ: З.Энхболдыг ЦАГААТГАЖ, Б.Энх-Амгаланд ХОЁР жилийн хорих ял оноосон шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болголоо
ШУУРХАЙ: З.Энхболдыг ЦАГААТГАЖ, Б.Энх-Амгаланд ХОЁР жилийн хорих ял оноосон шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болголоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!