Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
- Хуулийн төслийг боловсруулахдаа дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, төсвийн алдагдал болон өрийн хэмжээг үе шаттайгаар бууруулах бодлогыг баримтлахаас гадна холбогдох хуулийн шаардлагад бүрэн нийцүүлсэн.
- Мөн хуулийн төслийг боловсруулах үйл явцад төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдийн олон талт оролцоог хангаж, холбогдох саналуудыг тусгалаа.
- Хуулийн төсөлд Монгол Улсын эдийн засгийг 2026 онд 6.0 хувиар, 2027, 2028 онуудад тус бүр 6.5 хувиар өсөхөөр тооцож, хуулийн төсөлд тусгалаа. Инфляц 2026 онд дунджаар 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6 хувь байхаар төсөөлснөөр өргөн барьсан.
- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байхаар төлөвлөсөн буюу нийт зарлагын дүнг тэнцвэржүүлсэн орлоготой тэнцүү байхаар тооцсон гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!