Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖГҮЙ гэж үзлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн зарим заалт "Үндсэн хуулийг зөрчсөн" гэж дүгнэсэн.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасны “... дутуу ...” гэсэн нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно” гэснийг зөрчсөн гэж үзэн дүгнэлт гаргасан юм. Цэцийн 04 дүгнэлтийг хэлэлцээд байнгын хорооны гишүүдийн олонх нь хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа нар “Эгийн голын усан цахилгаан станц“ төслийн талбайд ажиллав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа нар “Эгийн голын усан цахилгаан станц“ төслийн талбайд ажиллав
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.