Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Анх-Отгон“ таксины жолоочид “Та маскаа зүүнэ үү, Маскгүй бол би таны машинд суухгүй“ гэж хэлж байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

ЭМЯ-наас коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр хийгдсэн шинжилгээний хариунуудыг задалсан юм. Тэрээр:

"Өчигдөр буюу долдугаар сарын 30-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Тодруулбал, долдугаар сарын 29-нд СӨҮЛ-УБ-ын онгоцоор ирсэн 164 хүний эхний шинжилээ, ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 8 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор сонгон авсан 2 сорьц, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолоочийн сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан 2 хүний давтан шинжилгээнд тус тус вирус илэрсэнгүй." гэлээ.

Мөн тэрээр ард иргэддээ амны хаалтаа тогтмол зүүхийг уриалахын зэрэгцээ нэгэн жишээ хэлсэн юм.

"Монголд анх коронавирусний халдвартай нь оношлогдсон Франц иргэн зочид буудал, ресторан гээд маш олон газраар үйлчлүүлж, маш олон хүний хавьтал болсныг бид мэдээлж байсан. Гэсэн ч халдвар бусдад дамжуулаагүй. Энэ талаар таксины жолооч бидэнд маш сайхан мэдээ өглөө. Тухайн Франц иргэн Монголд ирээд такси барихдаа өөрөө масктай, тэгээд таксинд суух гэж байснаа маскгүй жолоочийг хараад "Та өөрөө маскаа зүүнэ үү. Маскгүй бол би таны машинд суухгүй" гэж хэлээд хэн хэн нь масктай үйлчилсэн байсан. Тэгэхээр маск бол үнэхээр хамгаалж чадаж байна гэдгийн бодит жишээ юм." гэлээ.

Дэвсгэр мэдээлэл: Монгол улсад одоогоор нийт 291 батлагдсан тохиолдол бүртгэгдсэний 225 нь эдгэсэн байна. Одоогоор 66 хүн эмчилгээнд байгаа бөгөөд биеийн байдлыг нь үнэлж үзвэл 62 хөнгөн, 3 хүндэвтэр, 1 хүн хүнд байдалтай байна.
Amazon, Facebook, Apple хөл хорионы үеэр улам хөрөнгөжиж байна
Amazon, Facebook, Apple хөл хорионы үеэр улам хөрөнгөжиж байна
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц