Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Amazon, Facebook, Apple хөл хорионы үеэр улам хөрөнгөжиж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 6 секунд

Зургийн эх сурвалж: CNET

Коронавирусний цар тахлын улмаас дэлхий дахины эдийн засаг уналтад ороод байгаа хэдий  ч дэлхийн хамгийн том технологийн фирмүүд илүү ихээр ашигтай ажиллах болжээ.

Гурваас зургадугаар сар хүртэлх Amazon-ий борлуулалт 40%-иар нэмэгдсэн бол Apple компаний iPhone болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдын тоо нэмэгдсээр байгаа ажээ.  Мөн Facebook болон WhatsApp, Instagram хэрэглэгчдийн тоо 15%-иар өссөн байна. 

Долдугаар сарын 29 буюу лхагва гарагт Вашингтон хотод нэгэн түүхэн үйл явдал болсон нь АНУ-ын хууль тогтоогчид эдгээр салбартаа тэргүүлэх компанийн удирдагчидтай хийсэн яриа билээ.

Уг үйл явдлын үеэр Конгрессийн гишүүн Дэвид Сициллин: “Тус компаниуд ноёрхлоо урвуулан ашиглаж дарангуйлал үүсгэж байгаа эсэх талаар ярилцан, тэдний хөрөнгө бусад олон фирмүүдийн хооронд агуу их ялгаа байгааг цохон тэмдэглэсэн юм.” , “Цар тахлын үеэр хүмүүс онлайнаар ихэнх зүйлснээ хийх нь эдгээр тэргүүлэгч компаниудын байр суурь илүү өргөжиж байна” , “Хэдийгээр коронавирусээс өмнө эдгээр байгууллагууд хүчтэй байсан ч Ковид-19-өөс хойш тэдний эдийн засагт эзлэх байр суурь урьд өмнө байгаагүйгээр хүчирхэгжиж байна.” хэмээн шүүмжилсэн юм.

Facebook - Нийт 2,6 тэрбум хүн тус аппликейшнийг идэвхитэй ашигладаг.
Amazon - АНУ дахь онлайн худалдааны 38%-ийг дангаараа эзэлдэг.
Apple - Дэлхийн технологийн салбарын тэргүүлэгч.
Alphabet (Google) - Дэлхий дээрх интернет хайлтын 90% нь google дээр хийгддэг. 

Энэ зэрэг шалтгаануудаар тэргүүлэх байр сууриа хадгалдаг эдгээр компаниудын нийт хөрөнгө нийлээд 5 триллион(их наяд) ам.доллар буюу 5,000,000,000,000 ам.доллартай тэнцэх юм. 

Эх сурвалж: BBC

БНХАУ-д өгөх 30,000 хонины эхний хэсгийг намраас амьдаар нь гаргаж эхэлнэ
БНХАУ-д өгөх 30,000 хонины эхний хэсгийг намраас амьдаар нь гаргаж эхэлнэ
 
УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ
УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.