Өнөөдөр Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ МУ-аас БНХАУ-д өгөх 30,000 хонины тусламжийн талаар мэдээллээ. ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг:
"Ерөнхийлөгч ажлын айлчлал хийгээд ирсний дараа бид хятадын талтай тохиролцсон. Одоогоор хоёр талын бүх үйл ажиллагаа халдварт өвчний улмаас зогссон байгаа. Тиймээс 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажиллагааг өвчний нөхцөл байдал намжиж, мал тарга тэвээргэ авсны дараа зохион байгуулахаар тохиролцсон.
Одоогоор хонио цуглуулаад, хорио цээрийн дэглэм сахиулах ажил хийгдэж байгаа. ХХАА-н сайдаар ахлуулсан ажлын хэсэг үүнийг зохион байгуулна. Болж өгвөл есдүгээр сард багтаад эхний ээлжийн хонийг шилжүүлнэ гэж төлөвлөж байгаа. Хоёр тал ярилцаад амьдаар нь гаргахаар тохирсон" гэлээ.