Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бичил бизнес эрхлэгчдэд олгох жижиг зээлийн санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

Зургийн эх сурвалж: ХНХЯ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон газрын дарга нар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Эрсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газрын захирал Х.Лхагвасүрэн, Орон нутгийн салбарын удирдлагын хэлтсийн захирал Л.Амгалантай уулзлаа.

"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн үйл ажиллагааны хүрээнд 2019 оноос Хаан банк, Төрийн банкаар дамжуулан жижиг зээл олгож байгаа. 2020 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай гэрээ хийж банкаар дамжуулан хувиараа хөдөлмөр эрхлэгч, залуус, бичил бизнес эрхлэгчдэд 10 сая хүртэлх төгрөгийн зээлийг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн санхүүжилтийн эх үүсвэрээс шийдвэрлэхээр ажиллаж байна.

Уулзалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дээрх төслийн хэрэгжилтийн хүрээнд олгох жижиг зээлийн асуудлыг онцгойлон анхаарч байгаагаа илэрхийллээ. Мөн залуус, бичил бизнес эрхлэгчдэд зээл олгоход тавьдаг шаардлагуудыг уян хатан болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар онцлов.

Үүнээс гадна халамжийн үйлчилгээ авч байгаа нийт иргэдийн 80 гаруй хувь нь Төрийн банкаар үйлчлүүлж байна. Сард дунджаар 700-800 мянган иргэн халамжийн үйлчилгээ авч байгаа. Эдгээрийн 45 орчим хувь нь халамжийн үйлчилгээгээ харилцах дансандаа холболт хийлгэсэн ч нийт халамж авагч иргэдийн 25 орчим хувь нь цахим картаар үйлчилгээ авч байна.

Харин Төрийн банкаар 669 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээнд хамрагдсанаас 314.4 мянган иргэн харилцах данстай, 160.8 мянган иргэн цахим картаар үйлчлүүлж байна. Үүнтэй холбоотойгоор банкны үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт үнэ төлбөргүй цахим картжуулах, иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарах зэрэг асуудлыг судалж үзэхийг хүслээ.

Хичээл эхлэх бэлтгэлийг сайтар хангаж, эцэг эхтэй хамтран ажиллахыг зөвлөв
Хичээл эхлэх бэлтгэлийг сайтар хангаж, эцэг эхтэй хамтран ажиллахыг зөвлөв
 
Ирэх нэгдүгээр сард Монголбанк, СЗХ-нд холбогдох  нэр дэвшигчийн сонсгол болно
Ирэх нэгдүгээр сард Монголбанк, СЗХ-нд холбогдох нэр дэвшигчийн сонсгол болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.