Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хичээл эхлэх бэлтгэлийг сайтар хангаж, эцэг эхтэй хамтран ажиллахыг зөвлөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо, Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдын холбоо, Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн холбооны төлөөллийг урьж уулзлаа.

Сайд Л.Цэдэвсүрэн 2020-2021 оны хичээлийн жил цар тахлын нөхцөл, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эхлэх гэж байна, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, эцэг, эхчүүдийн оролцоо, дэмжлэгтэйгээр нийгмийн энэ сорилтыг хамтдаа даван туулах ёстойг онцлов.

Боловсролын үйлчилгээг иргэнд хүргэх зорилго бүхий төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгт тодорхой дэмжлэгийг төрөөс үзүүлнэ, тухайлбал, хүүхдийн эрүүл ахуйг хангах, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх сургууль, цэцэрлэгийн хичээлийн байранд гурваас доошгүй удаагийн халдваргүйжүүлэлт хийх зардлыг төрөөс шийдвэрлэхээр ажиллаж байна гэлээ.

Төрөөс хувийн сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын төлбөр тогтооход шууд оролцох эрх зүйн боломжгүй ч эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр, харилцан тохиролцож гэрээ байгуулан уян хатан шийдвэрлэхийг зөвлөлөө.

Холбоодын төлөөлөл төрийн сургуулиудтай хамтран, харилцан туршлага судлах, багш чадваржуулах, захирал, менежерүүдийн манлайллын сургалтуудыг шинэлэг хэлбэрээр хамтран зохион байгуулах, яамны зүгээс шийдвэр гаргахдаа төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн саналыг харгалзан үзэж, бодлогоор дэмжиж ажиллахыг салбарын сайдаас хүслээ.

Сайдын үүрэгт ажлаа аваад удаагүй ч чанарт суурилсан шинэчлэлийг хэрэгжүүлэх, багшаа хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах ажлыг эхлүүлж, хичээлийн гурван улиралтай болгож байгаад баяртай байгаагаа холбоодын зүгээс илэрхийлж, амжилт хүсэв.

Доналд Трамп Ковид-19-ийн тархалтын улмаас ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах санал гаргажээ
Доналд Трамп Ковид-19-ийн тархалтын улмаас ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах санал гаргажээ
 
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.