Энэ пүрэв гарагт буюу долдугаар сарын 30-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний хурдацтай тархаж буй энэ үед 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.
Тэрээр энэ талаар жиргэхдээ “Шуудангаар сонгуулийн санал хураалтыг авбал 2020 нь түүхэн дэхь хамгийн луйврын, оновчгүй сонгууль болно. АНУ шившиг болно. Ард иргэд саналаа зүй ёсоор нь найдвартай, аюулгүй өгөх боломжтой болох хүртэл хойшлуулах хэрэгтэй биш гэж үү?” хэмээсэн байна.
Харин энэ санааг АНУ-ын сэнатууд хүчтэй эсэргүүцсэн юм.
Сенат МакКоннел: Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн сонгууль хэзээ ч хойшлогдож байгаагүй. Дэлхийн дайнууд, Иргэний дайн гэх зэрэг хүнд хэцүү цаг үед бид товлосон цагтаа л сонгуулиа зохион байгуулдаг байсан. Энэ арван нэгдүгээр сард ч мөн адил бид сонгуулиа хийх л болно” гэсэн бол Mистер МакКарти: “Түүхэндээ хойшлогдож байгаагүй холбооны сонгуулиа бид одоо ч хэвээр нь үргэлжлүүлэх болно" гэв.
Трампийн холбоотон сенат Линдсей Грахам хүртэл “Сонгуулийг хойшлуулах нь зөв зүйл биш” гэх зэрэг хүндхэн эсэргүүцлүүдтэй ерөнхийлөгч Доналд Трамп тулгараад байгаа юм.
Эх сурвалж: BBC