Удирдлагын багийн таван гишүүн, 95 зорчигчтой явж байсан нисэх онгоц баасан гарагийн өглөө Казахстан улсын Алматы хотоос хөөрснийхөө дараахан осолджээ. Хамгийн багадаа долоон хүн нас барсан гэх мэдэгдэл гараад байна.
Казахстаны агаарын тээврийн Bek Air компанийн нисэх онгоц хөөрснийхөө дараа өндрөө алдаж, хатуу хучлагатай хашааг цохисноор хоёр давхар барилгатай мөргөлдсөн байна. Үйл явдал орон нутгийн цагаар өглөөний 7:22 минутад тохиолдсон гэж нисэх хүчний албанаас мэдээлжээ.
Казахстаны Алматы хотоос нийслэл Нур-Султаныг чиглэсэн дотоодын нислэг байжээ.
Эх сурвалж: CNN