Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Өнгөрсөн жилийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл барьж яваад эрхээ хасуулсан жолоочийн тоо 30 мянгад хүрсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өнөөдөр УИХ-ын ХЗБХ-ны хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ хуулийн төслийн өөрчлөлтөөр олон нийтийн сонирхож буй заалт бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед авах арга хэмжээг чангатгах асуудал юм.

Өнгөрсөн жилийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл барьж яваад эрхээ хасуулсан жолоочийн тоо 30 000-д хүрсэн. Харамсалтай нь, тэдний 20 000 нь эргээд машинаа жолоодон замын хөдөлгөөнд оролцож баригдсан байдаг нь осол аваар гарах, элдэв зөрчил буурахгүй байгаа гол шалтгаануудын нэг юм. Иймд Засгийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг таслан зогсоох санаачилга дэвшүүлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д яаралтай горимоор өргөн барьсан нь ийнхүү өнөөдөр ХЗБХ-ны хуралдаанаар орлоо.

Энэ хуулийн төсөл дотор айраг амссан ч амьсгал дахь тодорхой спиртийн агууламжаар илэрвэл яах уу зэрэг нь зарим хүний сонирхол татсан асуудал болоод байгаа юм" гэлээ.

Ж.Сүхбаатар: Архины хэрэглээ 1.3 сая литрээр буурсан статистик байгаа ч мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсэн байх вий гэсэн болгоомжлол давхар байна
Ж.Сүхбаатар: Архины хэрэглээ 1.3 сая литрээр буурсан статистик байгаа ч мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсэн байх вий гэсэн болгоомжлол давхар байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд