Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Монголчуудын архи согтууруулах ундааны хэрэглээ 1 300 000 литрээр буурсан статистик байгаа ч үүний цаана мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсэн байх вий гэсэн болгоомжлол давхар байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож баригдсан тохиолдол байгаа эсэхийг, үлээгээд амьсгалаар илрэхгүй учир яаж мэдэж хариуцлагын асуудал ярих тухай хөндлөө.
Архи согтууруулах ундааны хэрэглээ буурахад мансууруулах бодисын хэрэглээ эсрэгээрээ нэмэгддэг талаар би уншиж байсан" гэв.