Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Би замын хөдөлгөөний танхайрал, нийтийн тээврийн хүрэлцээгүй, бодлогогүй байдлыг зангидах гэж хичээлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар ёсзүйн хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа талаараа мэдээллээ. Тэрбээр "Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. Үүнийгээ бүлгийн хуралдаанд танилцуулсан. Ажлаас чөлөөлөгдөж байгаа учир нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, шалгалтын ажил явагдаж байна. Тиймээс ёсзүйн хариуцлага үүрч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн.

Би замын хөдөлгөөний танхайрал, нийтийн тээврийн хүрэлцээгүй, бодлогогүй байдлыг зангидах гэж хичээлээ. Нийтийн тээвэр элгээрээ мөлхвөл хохирогч нь иргэд. Улстөрчид нүүрсний хулгайгаа мартуулахын тулд ногоон автобусаар дуулиан хийж байгаад харамсаж байна" гэв.

Улаанбаатарт 11 градус хүйтэн, ялимгүй цас орно
Улаанбаатарт 11 градус хүйтэн, ялимгүй цас орно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд