Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: “Эрдэнэдалай суманд монгол банхар 4 настай хүүг аварсан“ гэх мэдээлэл 2018 онд БНХАУ-д болж байсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Цахим орчинд “Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд цасан шуурга шуурч 4 настай хүүхэд төөрч алга болоход Монгол банхар нохой аминд нь орж аварсан байна. Учир нь хүүг банхар нохой гэдсэндээ хумьж ороогоод дааруулаагүйн улмаас хүү даарч, бээрэлгүй мөн түүнчлэн цасан шуурганд хөлдөлгүй амь аврагдсан аж. Нэг хоногийн турш Банхар нохой хүүг бөөцийлөн хамгаалж байхад нь Онцгой байдлын эрлийн багийнхан олсон байна. Онцгой байдлын албаныхан нохойн хуцах чимээнээр Банхар хүү хоёрыг эсэн мэнд олжээ. Нохой хүний хамгийн сайн анд нөхөр гэдгээ энэ үйлдлээрээ харуулаад байна” хэмээн түгсэн энэхүү мэдээлэл нь худал болохыг ОБЕГ-аас мэдээллээ.

Энэхүү мэдээлэл нь 2018 оны 4 дүгээр сарын 30-нд БНХАУ-д болсон мэдээлэл бөгөөд тухайн үед цасан шуурганд төөрсөн хүүхдийн амийг монгол үүлдэрийн нохой аварсан хэмээн бичиж байжээ.

Иймд худал мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүсье.

НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг Ч.Сайханбилэгт 8.9 тэрбумын санхүүжилт өгсөн хэргээр АТГ-аас саатуулжээ
НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг Ч.Сайханбилэгт 8.9 тэрбумын санхүүжилт өгсөн хэргээр АТГ-аас саатуулжээ
 
С.Энхболд: П.Батчулуун эмч маш олон гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Тангарагтаа үнэнч энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол