Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг Ч.Сайханбилэгт 8.9 тэрбумын санхүүжилт өгсөн хэргээр АТГ-аас саатуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

"Эрдэнэт" үйлдвэр болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгагдаж улмаар АНУ гарсан Ч.Сайханбилэгийг авч ирэх талаар манай хууль хяналтынхан ажиллаж байгаа.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар түүн рүү санхүүжилт өгч байсан МАН-аас НИТХ-д төлөөлөгч Г.Төмөрбаатарыг АТГ-аас хойшлуулашгүй гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай өчигдөр саатуулсан талаар мэдээллээ. Тодруулбал, Г.Төмөрбаатар нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү өнгөрсөн арав дугаар сард 2.8 сая ам.доллар буюу 8.9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Тэрбээр уг мөнгөн гуйвуулгаа Голомт банкаар дамжуулж хийсэн нь тогтоогдсон бөгөөд авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж буй этгээдийг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр түүнийг ийнхүү шалгаж эхэлжээ.

Г.Төмөрбаатар нь 2011-2012 онд "Автобус НЭГ" ОНӨҮГ-ын захирал, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм.

Бид энэ талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно.

Баруун, зүүн босоо чиглэлд 2700 км төмөр зам барина
Баруун, зүүн босоо чиглэлд 2700 км төмөр зам барина
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.