Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжим, визуал артын ТӨГС хослол. Үүнийг Хархорумаас өөр хаа нэгтээ харж чадна гэж үү...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 57 секунд

Улаанбаатар бол залуусын хот. Энэ бол тодотгол нь бас нэрийн хуудас нь. Харин энд залуус нь өөр өөрсдийн сонирхлоо бий болгож, түүгээрээ "ангахгүй" байхын тулд хэдэн сар жилээр ч хамаагүй чухал гэж үзсэн эвент арга хэмжээнүүдийг хүлээнэ. Тэдний нэг нь өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан "Хархорум" фестиваль байлаа. Хөгжмөөр "нүд тайлсан" фестиваль. Орчин үед залуус хөгжмийг хэрхэн өөрийнхөөрөө мэдэрч, тэрхүү мэдрэмж нь эрх чөлөөг өгч чадаж буйгийн жишээг энд нэг алхахад л мэдэрч болно. "Хархорум"-ыг илтгэх бас илэрхийлэх зүйл нь урьд хаана ч харж байгаагүй лазер шоу, визуал арт дүрслэлүүд. Электроник хөгжим, визуал дүрслэл хосолсон гэдэг нь сонирхол татсан ч очиж үзсэн хойноо энэ фестивальд дахин очих юм шүү гэх бодолтой нэгэн сонирхогчийг бий болгосон шүү.

-"Хархорум" бол хөрөнгө оруулалт-

Тайз, дэлгэц, гэрэл, дуугаралт. Энэ бол ямар ч фестиваль арга хэмжээний амин сүнс нь. Хархорум энэ удаад ч залуусын урмыг хугалсангүй. Дэлхийн стандартад нийцэж гэмээн тэд гаднын уран бүтээлчдийг урьж оролцуулахдаа ам бардам байна шүү дээ. Нөгөө талдаа энэ бол Монголын урлаг хөгжим сонирхогчид, уран бүтээлчид болон электрон хөгжмийн хөгжилд хувь нэмэр оруулж буй чухал хөрөнгө оруулалт. Хархорум фестивальд гадаадын иргэд ч олноор зорьж ирсэн байхыг харах таатай бас бахдалтай байв. Зохион байгуулагчдын Kharkhorum глобал брендийг бий болох, жуулчдыг татах, аялан тоглолт хийх, Монгол урлаг, уран бүтээлчдийг дэлхий дахинаа таниулах хүсэл эрмэлзлэл эндээс л эхлэх болохоор тэр л дээ.

Хөгжим сонирхогчдын тэсэн ядан хүлээсэн энэ удаагийн фестивальд электрон хөгжмийн ертөнцөд хамгийн эрэлттэй DJ нар болох HOSH, KOLLEKTIV TURMSTRASSE, Len Faki, Nastia мөн манай улсын хөгжмийн салбарт өөрийн байр суурь, өнгө төрхийг хэдийн тодорхойлж чадсан Asuri, Brutal ZY, Eid55558.555, Enkoolion, Gerlee Merlee, Giin, Henza, Itgel YO , Jik, Khukhjim, Odissey, OG, PJ, Rush, Soyol, TMk, Tukso зэрэг DJ нар оролцлоо. Өмнө хэлсэнчлэн тэд тайз, дуугаралт, арт гээд бүх бэлтгэлээ чамбай гэгч нь базаасны дүнд олон улсын уран бүтээлчид сэтгэл хангалуун байгаагаа ч илэрхийлж байсан юм. Уригдан ирсэн уран бүтээлчид ч залууст өөрсдийн бэлтгэсэн хэмнэлийг хүргэхийн тулд нэг дор гарч ирэхдээ багадаа 1-2 цагийг залуустай өнгөрүүлсэн билээ.

May be an image of 1 person and text

-Дан ганц чих биш мэлмийгээ бясган урлагийн мэдрэмжид бүрэн автах боломж-

Одоо харин фестивалийн гол амин сүнс болсон визуал арт гэдгийн учрыг ярилцья. Хоёр өдрийн турш зохион байгуулагдсан фестивальд хоёр тайз, хоёр тусдаа хөтөлбөр, хэмнэлтэйгээр залуусыг угтсан юм. Хоёр өөр тайзанд өртөөлөн олон улсын болон дотоодын нөлөө бүхий DJ нарын хөгжмийг нэг дор сонсох боломж энд л бий. Түүнээс гадна дүрслэх урлагийн биет, хөдөлгөөнт илэрхийлэл бүхий визуал артыг 2000 мкв, 360 градус хэмжээст инсталляци дэлгэцээр дамжуулан хүргэж дан ганц чих биш мэлмийгээ бясган урлагийн мэдрэмжид бүрэн автах боломж ч энд л бий. Хархорум фестиваль залуусын хүлээдэг фестивалиудын нэг болсон шалтгаан нь ч энэ биз ээ.

-Хөгжимд "донтдог"-

Хөгжим сонсох төдийд эв хавгүй ч гэсэн зүгээр л бүжиглэмээр, нүдээ аниад хөгжмийг нь сайн сонсож мэдрэх гэж оролддог уу. Тэр чинь л сонирхогчийн хувьд дэвшил. Басхүү хөгжимд хэнийг ч "донтуулдаг" хүч байгааг илтгэх жишээ.

Бүгдийг өөлөх, харлуулах дуртай хүмүүст бол энэ мэт фестиваль арга хэмжээ шүүмжлэх сэдвийнх нь нэг бай байж болох. Магадгүй зорьж очсон залуусыг ч шүүмжлэлийнхээ бай болгох нь бий. Харин фестивальд оролцсон залуусыг гэлтгүй өөрийн хүсэл сонирхлоо дагаж өөртөө цаг зав гаргаж буй залуусыг энэ удаад өмөөрмөөр санагдав. Яагаад залуус хөгжилдөж, өөрийн сонирхсон зүйлдээ цаг зав гаргаж, бусадтай ижил хэмнэлд мэдрэмжээ дагаж болохгүй гэж. Энэ чинь л эрх чөлөө. Өөрийгөө хайрлаж буйн л нэг хэлбэр. Цаг гаргаж чадаж байна. Хөгжмийн сонирхлоо тодорхойлж чадаж байна.

Монгол дээлээ өмссөн ч байлаа. Гоо сайхан, биеэ авч яваа байдлаараа гангарсан залуус ч байлаа. Тэдний нэг тийм тодорхойлж боломжгүй донж маяг сонирхол татна.

Хөгжимд нүд тайлж, сонирхол татсан үдэш байлаа. Орчин үеэ дагасан, мэдэрсэн энэ фестивальд эргээд очих юм шүү, харин ч нэг.

May be an image of 1 person and lighting

May be an image of crowd

No photo description available.

Намын бүлгүүд хуралдана
Намын бүлгүүд хуралдана
 
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюантай уулзав
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюантай уулзав
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц