Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сөрөг хүчин ХҮН намын ил болгосон “Цавчаа ногоон”-ы асуудлыг Солонгосын хэвлэлүүд хөндсөөр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

БНСУ-ын хэвлэлүүд тэр дундаа “Kookmin Ilbo” сэтгүүлийн бичсэн Цавчаа ногоон автобустай холбоотой нийтлэл БНСУ-ын иргэдийн анхаарлыг ихээр татаж, хамгийн өндөр хандалттай мэдээлэл болжээ. Тус сэтгүүлд: Улаанбаатар хотын агаарын орчныг сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор БНСУ-ын “zyle motors” компанитай 600 ширхэг автобус нийлүүлэх гэрээг хийсэн, гэтэл тухайн автобуснууд нь хуучны завсар орсон байсан байна. Гэрээний дагуу ирсэн эхний 100 автобусыг олон нийтэд танилцуулахад зарим автобуснаас хар утаа гарч, будаг нь ховхорч зэвэрсэн, төмрийн ялтсуудыг гагнасан байсан байна.

Үүнээс гадна Zyle motors буюу хуучнаар Zyle Daewoo bus компани Монгол улс руу нийлүүлсэн BS106 загварын 100 автобус “Евро 2” хөдөлгүүртэй 1996 онд ашиглаж байсан нь нотлогдсон байна. БНСУ-д “Евро 2” хөдөлгүүртэй нийтийн тээврийг 2004 оноос хойш хориглосон. Гэтэл “Zyle Motors” компанийн экспортолсон автобуснууд Солонгосын зах зээлээс аль хэдий татагдчихаад байхад сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай хөдөлгүүр ашигласан мэт засварлаж, Евро 5 гэсэн шошго наасан байсан байна.

“Евро 5” хөдөлгүүр нь БНСУ-д 2009 оноос ашиглагдаж эхэлсэн хөдөлгүүр бөгөөд “Евро 2”-той харьцуулахад азотын исэл, нарийн ширхэгтэй тоосонцорыг гуравны нэгээс арван хоёрны нэг буюу маш сайн түвшинд бууруулдаг байна. Чанаргүй автобус нийлүүлсэнтэй холбоотойгоор тус компанийн толгой компани болох “Youngan Moja” групп “Бид гэрээ хийж, “Евро 2” хөдөлгүүрийн үзүүлэлтээр үйлдвэрлэсэн” гэж мэдэгдсэн ч автобусны гадна талд “Евро 5” гэсэн тэмдэглэгээ хийсэн тухай байр сууриа тодорхой илэрхийлээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Цавчаа ногооны хэргээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон түгжрэл хариуцсан сайд нар ажлаасаа чөлөөлөгдсөн бол Солонгосын зарим албан тушаалтнуудыг орон нутгийн мөрдөн байцаах албаныхан саатуулаад хэргийг шалгаж байна. Үүнтэй холбоотойгоор Монголын гол сөрөг хүчин нам болох ХҮН нам БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан БНСУ-ын Засгийн газарт албан ёсны шалгалт хийх хүсэлт ирүүлсэн байна.

Т.Бадамжунайгийн өмгөөлөгч хаалттай хуралдах санал гаргаж, урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай үргэлжилж байна
Т.Бадамжунайгийн өмгөөлөгч хаалттай хуралдах санал гаргаж, урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай үргэлжилж байна
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.