Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Асрамж, халамжийн төвөөс гарсан залуусыг орон сууцанд хамруулах санамж бичигт гарын үсэг зурлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар нар өнөөдөр асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрч гарсан хоёр хүүхдэд орон сууцны батламж гардуулан өглөө.

Мөн хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудаа дэмжих зорилгоор “НОСК” ХК, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Энэхүү санамж бичгийг байгуулснаар асрамж, халамжийн төвөөс 18 насанд хүрээд гарч буй залуучуудыг түрээсийн орон сууцанд хамруулах журам боловсруулах, түрээсийн орон сууцыг тусгай шаардлагын дагуу үе шаттайгаар өмчлүүлэхийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.   

Монгол Улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрийн байдлаар хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн 21 байгууллагын 31 төв үйл ажиллагаа явуулж, нийт 1069 хүүхэд сурч, хүмүүжиж байна. “Асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрч ажил, амьдралын гараагаа эхэлж буй хүүхдүүдийг ажлын байртай болгох, цаашлаад орон сууцаар хангахад анхаарч байна. Үүний эхлэл болж хоёр хүүхдэд орон сууцны батламж гардуулан өгч, цаашид олон хүүхдийг хамруулахын төлөө өнөөдөр энэхүү санамж бичгийг байгууллаа” хэмээн “НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар хэллээ.

“Өнөр бүл” хүүхдийн төвд өсч, хүмүүжсэн Л.Төрболд “Биднийг дэмжиж, орон сууц өгч байгаад талархаж байна. Маш их баяртай байна” гэсэн бол “Манай гэр” асрамж халамжийн төвд өсч, хүмүүжсэн Б.Батдорж “Бидэнд ийм том боломж өгч байгаа учраас сургуулиа сайн төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ улам хичээж ажиллах болно” хэмээлээ.    

Дашрамд дурьдахад, асрамж халамжийн төвийн хоёр хүүхдийг эхний ээлжинд халамжийн орон сууцанд хамруулна. Нэг үгээр хэлбэл, түрээсийн төлбөргүйгээр орон сууцанд хамруулах юм. Цаашлаад түрээслээд өмчилдөг орон сууцанд хамрагдаад явах бололцоогоор нь хангах аж.

Зуслангийн бүс зэрэг гэмт хэрэг ихээр гарч болзошгүй байршлуудыг камержуулах ажил хийж байна
Зуслангийн бүс зэрэг гэмт хэрэг ихээр гарч болзошгүй байршлуудыг камержуулах ажил хийж байна
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.