Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр "2023 оны төсөвт аялал жуулчлалын хөтөлбөр 4.9 тэрбум төгрөг. Инфлүэнсерүүдтэй шат дараалсан байдлаар ажиллана. Жишээлбэл 2024 оны тавдугаар сард Nas Summit хийхээр төлөвлөж байгаа. Энэ жил наймдугаар сард хийсэн. Хийгдэж байгаа контент, үзэлтийн тоогоор гэрээлж ажиллаж байгаа. Одоогоор нэг тэрбум орчим төгрөгийн төсөв зарцуулсан. Одоогоор 600,000 орчим жуулчин ирсэн" гэх мэдээллийг өглөө.