“GangBay” хамтлаг энэ сарын 11-ний өдөр “Crocus Event Hall”-д ”What Color Is Love” тоглолтоо зохион байгуулах гэж буй. Тэгвэл тус хамтлаг тоглолтынхоо хүрээнд "Хайр ямар өнгөтэй вэ" аяныг эхлүүлсэн байна.
Энэхүү аян нь хүмүүсийг бие биенээ хайрлаж, хүнлэг энэрэнгүй байхыг сануулж буй нөлөөллийн аян бөгөөд хайр түгээх зорилготой ба урлаг, соёлын алдартнууд, уран бүтээлчдээ аянд нэгдэхийг уриалжээ. Түүнчлэн тоглолтоос олсон тодорхой хэмжээний хувийг сайн үйлсэд зориулахаар төлөвлөсөн байна.
Хэрэв тасалбарыг худалдан авахыг хүсвэл, Ticket.mn, Shoppy.mn дарна уу.