Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хувь ХӨНГӨЛНӨ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Автозамын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийнэ гэдгээ Хотын дарга мэдэгдээд буй. Тодруулбал, эхний ээлжинд Баруун 4 замаас Зүүн 4 зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх бүсэд төлбөртэй бүсийг тогтооно.

Энэ бүсэд орж ирэхээс 800 метрт эхний төлбөргүй зогсоолуудыг байгуулна гэсэн юм. Мөн төлбөр нь 27000 төгрөг байна гэх мэдээлэл бий.

Тэгвэл уг асуудалд тэрбээр дараах тайлбарыг өглөө.

"Төлбөртэй бүсийн зохицуулалтын талаар ташаа ойлголтууд байна. Энэ хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Харин нийтийн тээврийн тээвэр зохицуулалтыг хийж, хүртээмжийг нэмэгдүүлэн, уялдаа холбоог сайжруулсны дараа төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д олгох зохицуулалтыг хуульд тусгасан. Хэрэв төлбөртэй бүс тогтоохоор болбол 0-27,000 төгрөг байна. Магадгүй 2000, 5000, 10000 төгрөг ч байж болно. Дэлхийн олон хот авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж ирсэн. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд, төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик бий.

Эхний ээлжид Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны өргөн чөлөө хүртэлх бүсийг төлбөртэй бүсээр тогтоохоор төлөвлөсөэ. Энэ бүс рүү орж ирэхээс өмнө хотын төвөөс 800 метр орчим дахь төлбөргүй зогсоолуудад автомашинаа тавиад, алхах, дугуй унах, скүүтэрээр явах зэрэг боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Харин тухайн бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар, албан ёсны такси үйлчилгээг 50 хувь хөнгөлнө" гэлээ.

Х.Нямбаатар: Төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ авч байгаа. Төлбөр нь 0-27 мянган төгрөгийн хооронд байхыг НИТХ шийднэ
Х.Нямбаатар: Төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ авч байгаа. Төлбөр нь 0-27 мянган төгрөгийн хооронд байхыг НИТХ шийднэ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.