Зул сарын баярын өдөр Филиппиний төв хэсэгт тохиосон хүчтэй хар шуурганы улмаас 10 хүн нас баржээ. Нас барагсдын тоо нэмэгдэх магадлалтай байна.
Фанфоне, өөрөөр Урсула ч гэж нэрлэгддэг хар шуурга 190 км/цаг хурдтайгаар хэд хэдэн арлын эрэгт ойртсон гэж албаныхан мэдээллээ.
Үүний улмаас зул сарын баяраар гэртээ харих гэсэн хэдэн арван мянган хүн боомт дээр хашигджээ.
2013 онд болсон Хайяан хар шуургад өртсөн мужуудад Фанфане ойролцоо очсон байна. 310 км/цаг хурдтай Хайяан хар шуургаар 6000 хүн нас барж Филиппиний түүхэн дэх хамгийн аймшигт шуургаар тэмдэглэгдсэн байдаг.
Фанфоне хар салхи мягмар гарагийн шөнө эрэгт дөхөн ирж, зул сарын баяраар арлуудыг дамжин өнгөрөөд байсан. Гэвч хар салхинаас үүдсэн хор уршгийг пүрэв гарагт л мэдээллэж эхлэв.
Орон нутгийн мэдээллийн агентлагийн хэлж буйгаар 10 хүн нарсан бөгөөд түүний дотор гурван настай хүү байсан юм. Ллойло, Капиз зэрэг газруудад олонх хүн амиа алджээ.
Гэвч Agence France-Presse-т 16 хүн нас барсныг албаны хүн мэдээлсэн гэжээ.
Эх сурвалж: BBC