Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 53 секунд

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ.

Тодруулбал, “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт товлогдсон ч дөнгөж сая эхэллээ.

Сануулахад, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр товлогдсон ч өмгөөлөгч нарын зүгээс шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн бөгөөд шүүх хурлыг аравдугаар сарын 30-ны цаг хүртэл хойшлуулсан юм.

Жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27500 төгрөг төлнө
Жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27500 төгрөг төлнө
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.